Уг flash mob-ийг хотын өглөө сонины редакциас зохион байгуулсан аж. Гудамжинд яваа залуусыг уриалан дуудаж өөрсдийнхөө бүжигт нэгтгэж хүмүүсийг стрессээс нь түр ч болов салгаж сэтгэлийн таашаал өгдөг тус арга хэмжээ Монголд ийнхүү дөрөв дэх удаагаа зохиогдож байгаа юм. Тус flash mob-т оюутан залуус, хосууд, ТҮК-ны цэвэрлэгч гээд янз бүрийн хүмүүс нэгдэж цэнгэн хөгжилдсөн бөгөөд нийт 20 орчим хүн оролцсон байна.
|