Шинжлэх ухааны, уран зөгнөлт Tron кинон дээр гардаг ер бусын гоёмсог хөх гэрлэн туяат мотоциклыг санаж байна уу? "Та мөрөөдөж л чадвал бид түүнийг чинь бүтээж чадна" гэсэн шийдэмгий уриа бүхий "Parker Brothers Choppers" компаний бүтээлч, авьяаслаг хамт олны хөдөлмөр зүтгэл дээрх кинон дээрээс л олж харж, төсөөлж чадах тэрхүү мотоциклыг мөрөөдөл бус жинхэнэ бодит зүйл болгож чадсан байна. Tron Lightcycle хэмээх энэхүү мотоцикл Parker Brothers Choppers-ын хамт олны чадварт эргэлзэж байсан олон хүмүүст тэд юу чадахыг, бүтэшгүй зүйлийг ч биелүүлж чадахыг батлан харуулжээ.
"How are you going to top that?" гэсэн асуултын хариу болгон бүтээгдсэн энэхүү гайхалтай мотоцикл лити-ион батерейнуугаар ажиллах 96 вольтын цахилгаан мотортой бөгөөд 160 км/цаг хүртэл хурдлах боломжтой юм байна. Одоогоор хараахан үнэлгээ нь зарлагдаагүй байгаа хэдий ч тийм ч өндөр үнэтэй байхгүй гэж мэдэгдэж байгаа юм байна.
|