|
Main » 2011 » 9 Сар » 7 » "Ханилснаас илүү АМРАГ..." 21 - ангит кино товч танилцуулга
7:59 PM "Ханилснаас илүү АМРАГ..." 21 - ангит кино товч танилцуулга |

Ханилснаас илүү АМРАГ…” нэртэй телевизийн олон ангит энэхүү киног "25 дугаар суваг” телевизийн уран бүтээлчид 15 жилийнхээ ойд зориулан бүтээж байгаа бөгөөд тус телевизийн хамгийн анхны олон ангит уран сайхны кино болж байгаагаараа онцлог юм.
Энэ кинонд өнөө цагийн үе тэнгийн 5 найз бүсгүйн амьдралыг тусган харуулах юм. Огт өөр ажил мэргэжил, зан чанар, өөр өөр амьдралыг туулсан эдгээр бүсгүйчүүд энэ хорвоогийн нэгээхэн зайнд хэрхэн бие биенээ олж найз нөхөд болцгоосон тухай тэд амьдралдаа алдаж эндэж, харамсаж харуусаж басхүү дурлаж, дурлуулж, наргиж доргиж яваа тухай адал явдалтай үйл явдлууд хөврөнө.
Амьдрал хүүхнүүдээс юуг хүсдэг вэ? Харин тэд амьдралаас юуг хүсдэг бол? Шинэ цагийн их хотын хэв маяг, бүтээн байгуулалт, хэрэглээ, шинэ амьдрал, шинэ Улаанбаатарын дүр төрх энэ кинонд тусгалаа олно. Шинэ цагийн бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл чухам юу болох, ирээдүйн эхлэл өнөөдрийн мөрөөдлөөс эхэлдэг болохыг, хүний хүсэл хүлээгддэг хэдий ч хожим биелдгийг энэхүү кино өгүүлнэ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Хүн өөрөө амьдралаас юуг эрхэмлэн сонгох ёстой юм, амьдралын сайн сайхан амтыг мэдрэхийн тулд яах ёстойг, аз жаргалын эзэн нь зөвхөн хувь хүн өөрөө юм байна гэдгийг чухалчлан харуулна. Өөдрөг дэврүүн, аз жаргалтай төгсөх энэхүү кино үзэгчдийн сонирхлыг яах аргагүй татах нь гарцаагүй...
Эх сурвалж: TV25

|
Category: Кино ертөнц |
Views: 647 |
Added by: Sh1n3k0v
|
|
|
|