Баасан, 2025-07-11
My site
Меню
Навигация Counter-Strike 1.6 Counter-Strike Source Система Ucoz Скачать игры Все для Photoshop Программы/Софт
Мини профиль
2025-07-11
Логин:
Пароль:
Партнёры
Main » 2011 » 8 Сар » 17 » Хамгийн үзлийн царайтай 5 далайн гүн дэх мангас загаснууд
11:11 AM
Хамгийн үзлийн царайтай 5 далайн гүн дэх мангас загаснууд
the image

5. Viperfish

The Viperfish бол хамгийн аймшгийн царайтай загаснуудын нэг яах аргагүй мөн билээ. ( 800-1600 м ийн гүнд амьдардаг ) Зарим нь хар өнгөтэй байдаг биеийн хэсгүүд дээрээ олзоо татахуйц сонирхолтой сэрвээ түүний нуруун дээр байдаг. Зарим вайпер загас ямар ч өнгөгүй тунгалаг байдаг. Мөн тэд бүлтийсэн том нүдтэй төдийгүй өчүүхэн төдий гэрэл тэр байтугай ямар ч гэрэлгүй харанхуй байсан ч гэрлийг өөр дээр хуримтлуулж чаддаг. Энэхүү далайн амьтны гэрэлт эрхтэн амьд биетийн гэрэлтэлт гэдэг химийн процесс ашиглан гэрлийг бий болгодог.

the image

4. Fangtooth

The fangtooth мөн Anoplogaster cornuta гэдэг бас л далайн гүн дэх мангас.  Хамгийн уртдаа 15 см хүрнэ. Энэ амьтан богино бие том толгойтой. Энэ загасны нэр урт хурц шүд ба түүнийг тойрсон хэтэрсэн том амнаас үүдэлтэй. Fang соёо гэсэн үг. Нас бие гүйцсэн фангтүүт загас хар бороос хар өнгөтэй байдаг.Тэд толгой дээрээ урт бүдэг саарал өнгийн хэлхээ ястай. The fangtooth бол туйлын гүнд амьдардаг төрөл зүйлийн амьтан ба 4876 орчим метрийн гүнд амьдардаг. Мэдээж ийм гүнд далайн усны даралт үлэмж их хийгээд усны температур бараг л хөлдөх тийшээгээ ойртож буй. Ийм гүнд хоол хүнс гэж ховор тийм учраас фантүүт юу олдоно түүнийг л иднэ. Иддэг хоолны ихэнхи нь магадгүй далайн дээд гүнээс унасан зүйлс. Фантүүт Австралийн далайн эрэг тэр хавиар мөн халуун бүсийн далай гээд хаа сайгүй л байдаг байна.

the image

3. Dragonfish



Далайн гүний Dragonfish эсвэл Grammatostomias flagellibarba биеийнхээ жижиг хэмжээнээс үл хамаарах хэрцгий догшин араатан юм. Энэ бол далайн гүний усанд амьдардаг олон төрөл зүйлийн нэг юм. Загас 15 орчим см урт болдог. Том шүд, том ам нь хурц соёотой шүднүүдээр хуягласан. Драгон загас эрүүндээ урт сахалтай. Тэрхүү сахал нь гэрэл үйлдвэрлэгч photophore гэх зүйлтэй. Драгон загас энэхүү эрхтнээ бусад загасны анхаарлыг татах зорилгоор анивчуулдаг байна. Болгоомжгүй загас хэтэрхий ойртсон тохиолдолд хүчирхэг амаараа тас хазна. Драгон загас биеийнхээ хоёр талд нөгөө photophore гэдэг гэрэл цацруулагчтай. Драгон загас 1500 орчим м ийн гүнд амьдардаг ба халуун дулаан бүсэд голдуу тааралддаг байна.

the image

2. Angler

Melanocetus johnsoni гэж мөн нэрлэгддэг бас нэгэн үзлийн царайтай загас туйлын гүнд амьдардаг. Үүний дугуй хэлбэр нь яг л сагсан бөмбгийн бөмбөг шиг бөгөөд нэг бөмбөгийг дор нь залгичихмаар харагдана. Энэ загас хурц шүднүүдээр тоноглогдсон том амтай. Хэдий аймшгийн царайтай ч хамгийн уртдаа 12 см хүрнэ. Мөн өөрөөсөө гэрэл цацруулдаг бөгөөд тэрүүгээрээ олзоо өөртөө татдаг. Англер загасны сонирхолтой баримт гэвэл эрэгчин нь эмэгчингээсээ илүү жижиг бөгөөд гадаад байдал нь өөр. Эрэгчин нь эмэгчингээ байнга наалдаж явдаг цусны судсууд нь нийлдэг байна. Ингэснээр эрэгчин хоол хүнсээ эмэгчингээрээ дамжуулж авдаг. Хэрвээ эрэгчин эмэгчинтэйгээ нийлж чадахгүй бол өлсөж үхдэг байна. Англер загас далайн 914 орчим м ийн гүнд дэлхийн хаа сайгүй байдаг байна.

the image

1. Gulper Eel

Энэхүү загас нь маш том амтай. Нурууны яс нь нугарамтгай уян хатан бөгөөд могой шиг биеийн хэмжээнээсээ том зүйлсийг залгих чадвартай. Энэхүү азгүй загасны эрүү нь хотон шувууных шиг. Тийм учраас заримдаа хотон могой загас гэх тохиолдол бий. Ходоод нь залгисан хоолныхоо хэмжээгээр сунадаг. Мөн энэ загас их урт сүүлтэй. Урт нь 2 оос 6 феет, бөгөөд 1000 аас 1800 м ийн гүнд дэлхийн аль ч далайд бий.
Category: Элдэв зураг | Views: 667 | Added by: Sh1n3k0v
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Скачать Adobe
Партнёр

Copyright MyCorp © 2025
Website builderuCoz