Баасан, 2025-07-11
My site
Меню
Навигация Counter-Strike 1.6 Counter-Strike Source Система Ucoz Скачать игры Все для Photoshop Программы/Софт
Мини профиль
2025-07-11
Логин:
Пароль:
Партнёры
Main » 2011 » 9 Сар » 9 » Энэ насандаа хийж амжих 67 зүйл
2:44 PM
Энэ насандаа хийж амжих 67 зүйл

Хүмүүс нас тогтсон үедээ туулсан амьдралаа эргэн хараад ямар нэгэн чухал зүйлд харамсдаг. эх, эцэгтэйгээ ойр байгаагүй, найз нөхөдтэйгээ холбоо тасарсан гээд олон зүйлд тэд алдаа хийснээ ухаардаг. Гэвч ихэнх тохиолдолд өнгөрсөн хойно нь, юу ч хийгээд нэмэргүй мэт санагдах нь бий. Би яагаад тэр үед тэгээгүй юм бол оо, яагаад? гэж харамсан суухгүйн тулд өөрт таашаал, аз жаргал авчрах зүйлд "за" гэж хэлж сур. таалагддаг залуу чинь парис руу явъя гэвэл олон юм бодолгүй зөвшөөр. Бие барьсан мөнгөлөг өнгөтэй даашинз өөрийг чинь секси гэж мэдрүүлж байвал шошгон дээрх үнэ чухал биш гэдгийг сана. Бид дурсамж, мэдрэмжээ л өвөртлөн өтөлдөг. Тиймээс эргэн санахад инээмсэглэл бэлэглэх дурсамжийг өөртөө бүтээ. өөрийгөө сорь, өөрийгөө хайрла, хамгийн гол нь амьдралаас таашаал ав.


1. Айдас авчирдаг ямар нэг зүйлдээ "ЗА"гэж хэл-илтгэл тавих, шүхрээр буух гэх мэт.
2. Удаан хугацаанд нүдээ унагаж, шохоорхож яваа брендийн бүтээгдэхүүндээ гараа бүү тат. Чи үнэ цэнэтэй учраас өөртөө ийм байтугай зүйл зарцуулж байх хэрэгтэй. Гэхдээ мөнгөний бололцоогоо үргэлж бодолцоорой.
3. Алдартай хүнийг үнс. Олдохгүй бол Universe Best Songs-д оролцсон хүмүүсээс нэгнийг нь үнсээрэй.
4. Өөрийн шүүмжлэлтэй ханддаг зүйлдээ зүрх гаргаж, эсэргүүцлээ хүчтэй илэрхийл. Ингэхдээ самбар, цагаан хоолой барьж гүйвэл бүр л догь.
5. Хүүхдийн таван дуу сураад аялалд гарахдаа замдаа чангаар дуул.
6. Аав, ээж чинь залхмаар үглээ байдгийн учир нь чамайг л гэсэн сэтгэлийнх байдгийг ухаар.
7. Ирэх зун говьд нар мандахыг харахаар яв. Шөнө нойргүй хонох байсан ч хамаагүй.
8. Бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэж санаа зоволгүй, өөрийнхөөрөө амьдарч сур.
9. Үсний засалтаа огцом өөрчил. Гэхдээ доороос нь жоохон тайрчих гэдгийг тооцохгүй шүү.
10. Рио-де-жанейро хот руу Карнавал болох үеэр явж, зөвхөн өдөөр биеэ гоёж, шөнөжин бүжиглэ.
11. Венецийн хотоор гондола завиар зугаал. Гэхдээ халуухан итали залуутай л явна шүү.
12. "Арай ч дээ" гэмээр хүнийг үнс.
13. Энэ тухай хөндсөн юм чинь, тэр арай ч дээ хүнтэй нэг оронд ор.
14. Хэн нэгэнд өөрийнхөө хайр сэтгэл, амьдрал,.....машинаа даатга.
15. Сексийн юунаас нь яавал таашаал авдагаа олж мэд, хамтрагчаасаа түүнийгээ шаардахдаа санаа бүү зов.
16. Дэлхийн атлас ханан дээр өлгөөд, нүдээ аниад, атлас дээр хуруугаараа заа. Хуруу чинь аль газрыг заасан тэнд амралтаа өнгөрүүлэхээр онгоцны тийзээ урьдчилан захиал.
17. Автомат машин угаалгын үеэр цонхоо хэдхэн секунд, жаахан онгойлго.
18. Хамгийн сайн найздаа төрсөн өдөр болохоос нь зургаан сарын өмнө бэлэг өг. Жинхэнэ төрсөн өдрөөр нь дахиад нэг бэлэг өгөөрэй.
19. Гадаа хоёр литрийн cola-нд дөрвөн ширхэг гаатай mentos хий. Тэгээд хурдхан холдоод юу болохыг нь хар. Харин ууж болохгүй шүү.
20. Нарсан модны дор дуртай номоо уншин өдрийг өнгөрөө.
21. Сайн найзтайгаа шөнөжин сууж, хуучны сайхан кинонууд үз.
22. Гэртээ цэцэг ногоо аль нь ч бай үндэснээс нь арчилж ургуул.
23. Би чамд хайртай гэж хэлэхдээ хариу сонсох гэж хүлээхгүйгээр өөртөө итгэл төгс байж сур.
24. Өөрийг чинь гомдоож байсан хүнийг уучил.
25. Өөрөө гомдоож байсан хүнээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуй.
26. Нар жаргах үеэр далайд сэл. Гэхдээ халуухан залуу дагуулахаа мартваа.
27. Хэн нэгний төлөө, өөрт огтхон ч ашиггүй зүйл хий.
28. Пирамидад зочил.
29. Хайртай залуу болон найзуудтайгаа холын аялалд машинаар яв.
30. Оддын дор пикник хий.
31. Эмээ, өвөөгөө өдрийн зоогонд урьж, яриаг нь таслалгүй сонс.
32. Биедээ төгс тохирох жийнс худалдаж ав. Мөнгөө өөрөөсөө бүү харамла.
33. Сайн мэдэхгүй, сурахыг хүсдэг хэлээрэй арван өгүүлбэр хэлж сур.
34. Өөрөө өөртөө босс бол.
35. Дүүжин орон дээр нойрс.
36. Хэн нэгэнд бичиг үсэг зааь
37. Халуухан залууг болзоонд урь.
38. Нэгдүгээр зэрэглэлээр нис.
39. Усан оргилуур дотор бүжиглэ.
40. Хайрт залуудаа зориулж тайчих үзүүлбэр үзүүл.
41. Салют үзэж байгаагүй хүүхдийг дагуулж яваад үзүүл.
42. Сүрдмээр өндөр өсгийтэй гутал худалдан ав.
43. Хүний магтаалыг авч сур.
44. Өмнө нь уншиж байсан, сэтгэлд хоногшсон номоо дахин унш.
45. Хөдөлгөөнд оролцож байгаа машин дотор секс хийгээд үз. Гэхдээ аль аль нь жолоо бариагүй байхад шүү.
46. Байшингийн дээвэр оргилуун дарс тулга.
47. Vip үдэшлэг рүү урилгагүйгээр нэвтрэн ор. Биднийг дагаад хэл "намайг танихгүй байгаа юм уу "
48. Боловсролдоо харамгүй мөнгө зарцуул. Уруулын будаг, нүүрний тос бүгд л дуусдаг.
49. Далайн эргээр мориор шогшуулан зугаал.
50. Гүйлтийн уралдаанд оролц.
51. Хайрт залуудаа өөрийн гараа бэлэг урлаж өг.
52. Өөртөө бэлэг болгож машин худалдаж ав.
53. Шивээс хийлгэ. Үгүй юмаа гэхэд түр зуурын шивээс хийлгэ.
54. Адам сандлерийн тоглосон таван киног дараалж үз. Инээхгүй байж чадах уу ?
55. Гэр бүлийнхээ хүмүүс рүү 'хайртай' хэмээн хэлэх гэж залга.
56. Буяны үйлст зориулж 1000$ цуглуул.
57. Үнэхээр инээдтэй нэг онигоог гарамгай ярьж сур.
58. Мөрөөдлийн ажилдаа ор. Тийм. Чи чадна.
59. Мотоциклоор хурдал. Арьсан хувцаснаас бусдыг зөвшөөрөхгүй.
60. Snowboard-аар гулгаж сур. Яаж ч хичээгээд болж өгөхгүй байвал, зөөлхөн унаж сур.
61. Ibiza арал дээр долоон хоног club-даж өнгөрүүл.
62. Өглөө бүр толинд хараад өөртөө шинээр дурла.
63. Лас Вегаст очиж хар дээр мөрий тавь.
64. Захирлаасаа цалингаа хоёр дахин нэмэхийг хүс.
65. Cowboy гутал худалдаж ав.
66. Өөрийн бие гоо сайхнаа хайрла. Залуу, чийрэг хэвээр байхын тулд хөдөлмөрлө.
67. Амьдралын ханиа ол, түүнийг хүс, өөрийн болго. Өөртөө үнэнч байлга.
Үүн дээр өөрийн хийж амжуулахыг хүсч буй арван зүйлээ нэмээрэй.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 602 | Added by: Sh1n3k0v
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Скачать Adobe
Партнёр

Copyright MyCorp © 2025
Website builderuCoz