Пүрэв, 2025-07-10
My site
Меню
Навигация Counter-Strike 1.6 Counter-Strike Source Система Ucoz Скачать игры Все для Photoshop Программы/Софт
Мини профиль
2025-07-10
Логин:
Пароль:
Партнёры
Main » 2011 » 9 Сар » 16 » 10 Жилийн Өмнөх 9/11 Хар Мягмар Гараг!
10:37 PM
10 Жилийн Өмнөх 9/11 Хар Мягмар Гараг!

Одоогоос яг 10 жилийн өмнөх энэ өдөр АНУ-ын Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг террористуудын халдлагад өртөж гурван мянган хүн амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал хүн төрөлхтнийг цочроосон билээ. 

2001 оны есдүгээр сарын 11-нд Бостоноос Лос-Анжелесийн чиглэлд нислэг хийж байсан иргэний агаарын тээврийн Боинг-767 буюу "United Airlines Flight 175” нисэх онгоцыг террористууд булааж, Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн Умард цамхгийг мөргөсөн юм. Тус онгоцонд 81 зорчигч, нисэх багийн 11 гишүүн явж байсан гэдэг. 

Үүнээс хойш хэдхэн минутын дараа Дэлхийн худалдааны төвийн Өмнөд цамхгийг террористууд "United Airlines Flight 11” онгоцоор мөргөсөн юм. Энэ онгоцонд 65 хүн явжээ. Онгоцонд мөргүүлсэн ихэр цамхагууд хэсэг хугацааны дараа нурж 3000 орчим хүний амь эрсэдсэн гашуун хэрэг гарсан. Ихэр цамхагт дэлхийн 70 гаруй орны 2000 гаруй иргэн байсан бөгөөд үлдсэн нь АНУ-ын иргэд байсан юм.

Онгоц дэлбэрсний дараа ихэр цамхагийн дээд хэсэг нүүгэлтсэн хар утаагаар бүрхэгдэн хэсэг хугацаанд шатсан ч хоёр цагийн дараа нурж уналаа. Хоорондоо 13 минутын зайтайгаар нуран унасан барилгын шатаж буй хэсэгт байсан хүмүүс галын халуун дөл, гашуун утаанд хордож асар өндөрөөс үсрэн амиа алдаж байгаа эмгэнэлт дүр зураг АНУ-ын телевизүүдийн мэдээгээр гарч байв. 

Террористууд онгоцны зорчигчдыг хэрхэв
"Американ Эйрлайнз” компанийн 11 дүгээр нислэгийн зорчигч эмэгтэй Бетти нислэгийн бүртгэлийн албаны ажилтнуудын хамт онгоцны арын хэсэг дэх утсаар хэдэн минут холбоо барьж чадсан байна. Тэрээр 08.45 цагт холбоо тасарчээ. Яг энэ цагт  түүний сууж явсан онгоц Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийн хойд талын барилгыг мөргөсөн юм. Холбоо барьсан эмэгтэй "Энд нэг хүнийг хутгалчих шиг боллоо" хэмээн мэдэгджээ. Тэгэхээр алан хядагчид онгоцонд явсан зорчигчдыг ч алж байсан бололтой. 

Мөн 175 дугаар нислэгийн зорчигч есдүгээр сарын 11-ний өглөөний 09.00 цагийн үед гэрийнхэнтэйгээ холбогдож "Бид нэг тийшээ доошлоод байна... Ямар нэг байшинг чиглэж байх шиг... Санаа бүү зовоорой... бурхан минь, бурхан минь...”  хэмээгээд 09.03 цагт тасарчээ. Яг энэ үед хоёр дахь онгоц Дэлхийн худалдааны төвийн өмнөд талын цамхагийг мөргөсөн байна. 

Дэлхийн худалдааны төвийн түүх
Дэлхийн худалдааны төвийн барилгын ажлыг 1966 оноос эхлүүлжээ. Гэвч цамхаг бүрэн баригдаж дуусаагүй байхдаа буюу 1970 оны сүүлчээр доод давхаруудаа ашиглалтад оруулж эхэлсэн байна. 

Нэгдүгээр цамхаг 1972 онд, хоёрдугаар цамхаг нь 1973 оны дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр албан ёсоор нээгджээ.

1368, 1362 футын өндөртэй 110 давхар ихэр цамхагууд 1974 онд Сирс Тауэр баригдах хүртэл дэлхийн хамгийн өндөр, хамгийн том барилгад тооцогдож байв.
Дэлхийн худалдааны төв нь есдүгээр сарын 11-ний халдлага болохоос зургаан долоо хоногийн өмнө хувийн байгууллагад түрээслэгджээ. Үүнээс өмнө Нью-Йорк болон Нью Жерси мужийн боомтыг удирдах газрын мэдэлд байжээ. Нью Жерси мужийн боомтыг удирдах газар нь 1980 онд 78 сая ам.доллараар худалдаж аваад 1996 онд "Марриот” зочид буудлын сүлжээнд 141 сая ам.доллараар худалдаж байжээ.

9 сарын 11 буюу 911 гэсэн тоо ямар учиртай вэ
Террористууд өөрсдийн үйлдсэн аймшигт хэрэг явдлыг байнга сануулж байхын тулд 9-р сарын 11-ний өдрийг сонгож авсан гэх мэдээлэл бий.  Өөр бусад олон мэдээлэл байдаг. 

-New York City гэдэгт 11 үсэг ордог.
-Afghanistan гэдэгт 11 үсэг ордог.
-Ramsin Yuseb (Twin Towers.ийг 1993.нд устгана гэж сүрдүүлсэн террорист) гэдэгт 11 үсэг ордог.
-George W Bush гэдэгт 11 үсэг ордог.
-The Pentagon гэдэгт ч мөн адил 11 үсэг.
-2 ихэр цамхаг маань 11 гэсэн хэлбэрийг үүсгэдэг.

- New York нь 11 дэх муж улс. 
-Ихэр цамхаг руу эхэлж халдсан онгоц нь 11 дугаартай нислэг байсан. 
-Flight 11 нь 92 зорчигчтой байсан. 9 + 2 = 11
- Flight 77 гэгч мөн Ихэр цамхагийг мөргөсөн нислэг нь 65 зорчигчтой байж. 6+5 = 11
-Уг үйл явдал нь 9 сарын 11-ний өдөр болжээ. 9 + 1+ 1 = 11
-Энэ өдөр нь АНУ-ын түргэн тусламжийн утасны дугаартай таарч байна. 911. 9 + 1 + 1 = 11.

-9 сарын 11 гэдэг нь оны 254 дэх өдөр юм байна. Дахиад 2 + 5 + 4 = 11.
-Мадридыг бөмбөгддөг өдөр нь 3/11/2004. 3 + 1 + 1 + 2 + 4 = 11.
-Уг Мадрид дэх үйл явдал нь Ихэр цамхагийг мөргөснөөс 911 өдрийн дараа болсон байна.
-Ирак улс руу гаднаас дуудлага хийхэд 119 хэмээх кодыг ашигладаг.

Notepad Нээгээд Үүнийг дагаад хийхэд та илүү сонирхолтой зүйл үзэх болно

-Q33 NY гээд биччих. Энэ нь Ихэр цамхаг руу дайрсан эхний онгоцны нислэгийн дугаар нь.
-Q33 N гэдэг хэсгийг тодруулан хар.
-Үсгийн фонтны хэмжээг 48 болго. 
-Одоо Фонтыг нь WINGDINGS-т хувиргаад хар даа.

Ж.Хулан
Category: Мэдээ мэдээлэл | Views: 639 | Added by: Sh1n3k0v
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Скачать Adobe
Партнёр

Copyright MyCorp © 2025
Website builderuCoz