Бүтэн Сайн.?, 2024-05-19
My site
Меню
Навигация Counter-Strike 1.6 Counter-Strike Source Система Ucoz Скачать игры Все для Photoshop Программы/Софт
Мини профиль
2024-05-19
Логин:
Пароль:
Партнёры
Main » 2011 » 10 Сар » 11 » Миний Нутаг ... Монгол Хүн Бүр Үзэх Хэрэгтэй.!!!
2:19 PM
Миний Нутаг ... Монгол Хүн Бүр Үзэх Хэрэгтэй.!!!

Миний Нутаг


ҮГ ! АЛДААТАЙ БАЙЖ МАГАД ШҮҮ !!!

Би энэ хорвоог үзэн ядна
Энэ амьдрал эрээн бараан нулимс хатна
Ингэж бодохоор элдэв муу совин татна
Чадалтай нь чадалгүйгээ дээрэлхэж байдаг сонин хачин
Босоо энэ хоёр үүрдийн хосоо үнэн ёсоо
Нийгэм журмын харанхуйд дарагдсан миний өвөр монголчууд
Нэг нэгнээсээ дээгүүр гарах гэж мэдрэл алдан шонхолзоод
Харин Хятадын өмнө болохоор тонголзоод дэрэвчихээд
Эрх чөлөө хайран сайхан нутаг шороо эвдэрсэн мэт өнгөлзөнө.
Арван долдугаар зуунаар төлжиж хорин нэгэн зууныг далдруулсан
Арван хэдхэн настай балчир нас шиг минь өвөр Монгол
Одоо босох болсон шүү Өвөр Мoнгол Эсвэл одоо тасрах нь ээ
Хятадуудад идэгдэн сууж бидний нас барах нь ээ
Эзэн Чингис өвөг дээдэс иртэй баатар Монгол ястнууд
Өдий ч гэсэн бидний дээрээс харж л суугаа үзэж л суугаа
Энэ бидний гар дээр хайран Монгол үндэс мөхөх нь ээ
Энэ бидний өвөр дээр харин Монгол удам тасрах нь ээ
Босоцгоо миний дарлагдсан өвөр монгол
Босоцгоо миний торлогдсон өвөр монгол
Босоцгоо миний маллагдсан өвөр монгол
Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо /2 удаа
Ахан дүүс халх хүмүүс биднийг хужаа гэж дууддаг
Аа яахав зүгээр дууддаг бизээ л гэж би боддог
Үнэндээ тийм биш тэдний санаа биднээс тэрсэлсэн
Үлгэр түүхээ мартаж биднийг тэрсэлсэн
Эцэг дээдэс бүрт чоно оршин амьдарч байгаа газар азийн нуруу ч гэсэн
Тэд нар биднийг зовлого хүүхэд шиг санаж гэнэ
Төрөл гарал биднийг хужаа гэж шууд л дээрэлхэнэ
Орос хүний гараар та нар загас бариулж
Ялгаа байхгүй бид нар муусайн хятадаар бариулж
Уудам талд тариа тариулж улам цааш нь бид хумсаа тайруулж
Учир гэвэл ийм л байна бид нар заяа нэгтэй Монгол
Ахан дуус гэдэг байна уу бид нар хаяа нэгтэй Монгол
Одоо бид үүнийг ярих цаг биш босоцгоо
Одоо бид нар санаа нэгтэн босох цагаа сонгоцгоо
Нэг мянга есөн зуун дөчин долоо
Нийгэм журмаар өөртөө зассан нохой долоо
Тэр л цаас энэ Хятадууд биднийг дарласан дарласан
Эрх чөлөөний наран үүлэн цаагуур баларсан баларсан
Мэхлэгдсэн монгол цус минь цээжин дотор буцалж байнав
Тамирдсан Монгол мөхөх гэнээ эзэн чингис хаана байнав
Туулсан салхи шиг морьт цэргийн тань анхны эгнээнд би жагсъя
Түүхэнд үлдсэн хүн чулуу шиг хүн чулуу шиг шөнийн хэвтүүл би зогсъё
Бид нар чинь өргөн уудам Монголчууд бидний санаа нийлэн
Өршөөх соёрхолоо авна биздээ
Бидэнд эрх чөлөөний шинэ агаараар амс хийяаа
Бид хүсэж тусгаар тогтнохыг хүсэж байна
Зорьсон зүйлээ тэмцэж байгаад ямар ч байсан би буцахгүй
Зурсан зураг энэ л хэмээн ноомой сууяаа гэж би хуцахгүй
Өөрсдийнхөө гараар бид шинэ хилийн шугамаа зуръя
Өнгөрсөн зууны түүхийг дээд тэнгэрийн зарлигаар урья

Монгол эр хүн та хаана байна. Шүлэг!


Үг нь


Монгол эр хүн та хаана байна

Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу монгол эр хүн хаана байна аа та
Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна аа
Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана байна
Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн
Эр хүн та хаана байна
Асгат өндөр сарьдагын оргилд гөрөөлсөн анчин
Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
Цэцэн буу мөрлөж нүд цавцаагүй хилчин
Цагийн саалтанд мөхөөгүй алтан ургын залгамж эр хүн та хаана байна
Бөртэ чонын уянгат улилтын үргэлжлэл
Богд Чингис хааны удам залгасан ураг
Хатан Мандухай эхийн хэвлийд торнисон үр
Хатан зоригт монгол эр хүн та хаана байна
Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй
Зориг зүрх тэсвэр тэвчээр чинь хаана байна
Цуснаасаа үнэтэй нулимсаа үзүүлдэггүй
Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана байна
Эрдүү цээлхэн хоолойгоороо
"Эр бор харцага”-ыг аялаж
Нүд алдам цэнхэр талыг уяраасан
Нүдэндээ хорвоог шинжсэн ухаан чинь хаана байна
Эр хүн таныг эр хүн би хайлаа
Энэ нийгмийн талбараас эрэл тавьж сурлаа
Эрсэн олзоо эндээс би оллоо
Элэг зүрх хоёртоо өөрийн эрхгүй харамслаа
Хөх толбот монгол эр хүнийг
Хотын гудамжнаас олсонгүй ээ
Өргөн цээжтэй ханхар эрийг
Өмссөн хувцаснаас нь би олсонгүй
Уртын дуугаа аялсан эр хүнийг
Уусан архиных нь лонхноос оллоо
Эрэл сурал болсон эр хүнийгээ би
Эрүүлжүүлхийн өмхий өрөөнөөс оллоо
Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийгээ би
Таг харанхуй траншейн дотроос оллоо
Зориг зүрхтэй монгол эр хүнийгээ би
Засаг эцгийн зовлон дотор би харлаа
Нулимсаа үзүүлдэггүй эр хүнийг би
Нус нулимсандаа хутгалдаж уйлж байхыг нь харлаа
Аугаа дайчин явсан өвгөдийнхөө удмыг
Агаар чийггүй мөрдөн дотор би үзлээ
Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан монгол эр хүн
Царай алдан харийн нутагт боол болсныг үзлээ
Амьдралын төлөө хүний нутгийг зорисон эр хүний
Ард нь үлдсэн авгай хүүхэд нь ядарч гуниглахыг би үзлээ
Аль эртний африк тивийн боолын нийгэм шиг
Ажлын хүндийг нь нугалдаг хар арьст хүмүүс шиг
Монгол эр хүнийг минь бэлэгний морь шиг үнэлж
Махан бие, эрүү шүд, чийрэг чадвараар нь шинжиж
Бойнд явуулдаг тарган адуу шиг харьцаж
Боол болгохоор хүний нутаг руу зөөж байхыг харлаа
Гадаадад ажиллах хүч гаргах нэрийдлээр
Гал цогтой монгол эр хүнийг минь аваад явчихыг үзлээ
Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг
Хүн хүний нутгаас амьд ирсэн эр хүнийг
Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
Хөндүүрлэж өвддөг зүрх, эрүүл бус бие нь болохыг л үзлээ
Ойн согоо шиг бүсгүйн халамжит ханийх нь өвөрт
Орон хөнжил дотор нь харийн хөгшин Ли овогт орж
Харийн хүнд өврөө нээж үзээгүй хатан эхийн сэтгэлийг
Халх хүүхэн умартаж бөгсөөрөө амьдрахыг үзлээ
Морин дэл дээр хийсч явсан эр хүн
Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
Мал харахаараа айж зугатаадаг
Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө
Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн
Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
Хуримын бөгж нь мулталч унахыг би үзлээ
Өргөө цагаан гэрийнхээ хойморт
Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
Өөх иддэггүй холестрин ихтэй гэж
Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа
Алд биеэ алжаахаас айхгүй
Ахуй төрдөө зүтгэж явсан эр хүн
Ард түмэн байтугай хоёрхон алхмын цаадахыг харахгүй
Авилгалд живээд арчаагүй царайлахыг нь би үзлээ
Царайлаг монгол бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн
Царай алдан гуниглаж уйлж явахыг нь хараад
Цөхөрч үзээгүй эр хүний минь тэсвэр тэвчээр
Цагийн саалтанд үгүй болсоныг мэдэрлээ
Харамсаж байна аа би
Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож зажилахгүй
Өлбийсөн амьтад үр хойч минь болохвий гэсэн
Өгээдэй хааныхаа холч ухааныг аргагүй би биширлээ
Хайж сурсан эр хүнээ би
Хар архины лонхон дотор нь би харлаа
Харь орны боолын хөдөлмөрөөс оллоо
Харанхуй зовлонгийн хашаан дотор үзлээ
Эрээд сураад байсан монгол эр хүнийгээ би
Энэ нийгмийн амьдралаас би оллоо
Элэг зүрхэндээ өөрийн эрхгүй харамслаа
Монголоо танихгүй, морь унаж чадахгүй
Морин хуур тоглохгүй, монгол бичигээ мэдэхгүй
Харь орны англи хэлийг хагас дутуу залчисан
Хүүхэн шиг эр хүйстнийг харин би ихийг үзлээ
Сайхан эр хүн ховордсон гэдгийг
Санаа бодлоосоо нэхэн асууж
Салхи исгэрсэн хүйтэн шөнө
Сүнстэй хамтарч энэ шүлгийг бичвээ би.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 525 | Added by: Sh1n3k0v
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Скачать Adobe
Партнёр

Copyright MyCorp © 2024
Website builderuCoz